Цөлжих эрсдэлд өртсөн бэлчээр ба Монгол Улсын шийдэл

МИЛАН 2015 ҮЗЭСГЭЛЭН

2015 оны 2 дугаар сарын 3

Монгол орны газар нутгийн ихэнх хувийг эзэлдэг бэлчээр нутаг талхлагдан, улмаар цөлжих аюулд өртсөөр байна. Энэ асуудалд гарц хайх зорилгоор Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Ногоон Алт” төслийг хэрэгжүүлж байна.

Зах хязгааргүй, өргөн уудам нутаг дэвсгэртэй, мал сүрэг нь тааваараа бэлчдэг хэмээн төсөөлдөг Монгол орны хувьд ч цөлжилт бодит асуудал болоод байгаа нь энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хүргэсэн юм. 140,0 мянга гаруй малчин өрх цөлжилтийн нөлөөнд автаж байна. Өнөөдрийн байдлаар, эрдэмтдийн судалж тогтоосноор нийт бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь доройтох, үржил шим буурсан байдал ажиглагдаж байна. Иймд, ирэх жилүүдэд нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа залгуулж байгаа энэ олон мянган хүнд эрсдэлд өртөх аюул бодитой тулгарч байна гэж хэлж болно. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс илүүтэйгээр хүний хүчин зүйлээс хамааралтай. “Ногоон Алт” төслийг төрийн байгууллагууд, малчид болон бусад холбогдох талуудын дэмжлэгтэйгээр санаачлан хэрэгжүүлж эхэлснээр улс орны тэргүүлэх энэ салбарын хөгжлийг зөв тогтоох, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад том хувь нэмэр оруулж байна.

Бэлчээр ашиглалтыг төлөвлөлттэйгээр хийж эхэлсэн

Хэдийгээр нүүдэлчин малчдад энэхүү шинэлэг санааг хүргэх, дэмжлэг авах, хэрэгжүүлэх нь эхэндээ хүндрэлтэй байсан боловч амжилттай хэрэгжсэн. Төрийн бодлогын дэмжлэг үүнд шийдвэрлэх үүрэгтэй байсан. Нэгдүгээрт, цөлжих эрсдэлд ороод буй бэлчээр нутгийг олж тогтоох, хэрхэн сэргийлэх арга зам төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнд жилийн тодорхой хугацаанд малын хөлөөс чөлөөлөх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй болсон. Мөн малын тоог бууруулах замаар бэлчээрийн даацыг тохируулах боломжит арга замуудыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ санаачилгуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс малчин өрхүүдэд төрийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хахир хатуу, тэсгим хүйтэн өвлийн улиралд мал ихээр хорогдож, малчдын хүлээх эрсдэл нэмэгдэх зэрэг олон бэрхшээлүүд байсаар байна.

Малчдын орлого, бүтээмж дээшилсэн байна

Төслийн үр дүнг товчлон хэлбэл мал сүргийн зохистой менежментийг төлөвшүүлснээр малчин өрхийн орлого, амьжиргаанд эерэг үр нөлөө үзүүлж байна. Малчдын орлого нэмэгдсэнээр бэлчээрээ зүй зохистой ашиглах, хөрөнгө оруулалт хийх боломж, идэвх санаачилга нэмэгдсэн байна. “Ногоон Алт” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш долоон жилийн хугацаанд гурван сая гаруй га доройтож, талхагдсан бэлчээрийг нөхөн сэргээжээ. Сумын Бэлчээр Ашиглагчдын 66 холбоо байгуулагдсан нь төслийн томоохон амжилтуудын нэг юм. Засгийн газрын зүгээс малчдын эдгээр холбоог ихээхэн сайшааж, дэмжиж байна. Иймд, засгийн газрын дэмжлэгийг малчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, илүү үр дүнтэй зарцуулахыг зорьж байгаа юм. Түүнчлэн “Ногоон Алт” төслийн санаачилгаар олон улсын стандартын дагуу бэлчээр нутгийн төлөв байдлыг үнэлэх, хянах аргачлалыг нэвтрүүлэн, үндэсний боловсон хүчнийг бэлтгэсэн нь бэлчээрийн асуудлаар үнэн зөв мэдээлэл авах, төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд том хувь нэмрээ оруулж байна.

Энэхүү төсөл нь нэгдүгээр тэргүүлэх чиглэл (Байгалийн нөөцийн тогтвортой менежмент)-ийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн шилдэг туршлага” шагнал хүртсэн. Төслийн талаар тусгайлан бэлтгэсэн баримтат киног үзэсгэлэнгийн Тэг павиллионд үзүүлнэ.
———————————————————————————————-

“Монгол малчид бэлчээр нутгаа ашиглахаас гадна хайрлан хамгаалах үүрэгтэй”.

МИЛАН ҮЗЭСГЭЛЭН 2015

2015 оны 2 дугаар сарын 3

“Ногоон Алт” төсөл нь цөлжих эрсдэлд ороод буй бэлчээр нутгийг хамгаалах боломжийг малчдад олгоход бидэнд их дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХААЯ) тус төслийн үйл ажиллагаа болон үр дүнгийн талаар ийнхүү тайлбарлалаа.

“Милан 2015” үзэсгэлэнгийн үеэр зочид гол танхимд үзүүлэх “Ногоон Алт” төслийн тухай видеог үзсэнээр Монгол Улсын тухай болон ХХААЯ-наас хэрэгжүүлж буй энэхүү төслийн талаар мэдээлэлтэй болох нь. Хүнсний аюулгүй байдлын асуудлаар та бүгд энэ дашрамд дэлхий нийтэд юуг хэлэх хүсэлтэй байна вэ?

Монголын малчдад бэлчээр нутгаа тогтвортой ашиглах эрх, үүргийг нь таниулахдаа зөвхөн хэрэглэгч талаасаа харах бус, харин газар нутаг, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах учиртайг ухааруулж ирсэн. Үүнийгээ хэрэгжүүлэхдээ малчдын өөрсдийн санаачилгыг дэмжин бэлчээр нутгаа ашиглаж ирсэн уламжлалт зохион байгуулалт арга технологийг орчин үеийн арга хэрэгслээр баяжуулан бэлчээр нутгаа доройтох, цөлжих аюулаас хамгаалах боломжийг олгож байгаа юм.

Төсөл хэрэгжүүлэх явцад ямар хүндрэлүүдтэй тулгарсан бэ? Бэрхшээлийг хэрхэн даван туулав?

Малчид болон орон нутгийн төрийн удирдлагын хооронд хамтын ажиллагаа тааруун улмаас үл ойлголцсон олон асуудал байсан. Иймд “Ногоон Алт” төслөөс хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ярилцах, хамтын шийдлийг олох орчин нөхцлийг бүрдүүлэхэд илүү их цаг хугацаа зарцуулах шаардлага гарсан.

Тэмцээнд оролцсоноос хойшхи хугацаанд Танай төсөлд ямар ахиц, өөрчлөлтүүд гарсан бэ?

“Ногоон Алт” төсөл нь 40,000 орчим малчин өрхийг эгнээндээ нэгтгэсэн 1000 гаруй Бэлчээр Ашиглагчдын Хэсэг (БАХ)-үүдтэй ажиллаж байна. Мөн малчдын хоршоодтой хамтран мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлтийн стандарт боловсруулах, өөрөөр хэлбэл бэлчээрийг үйлдвэрлэлийн хэрэгсэл гэсэн утгаар нь байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар үйлдвэрлэсэн гэдгийг баталгаажуулах тал дээр ажиллаж байна. Энэ цаашдаа малчин хүн хүрээлэн буй байгаль орчныг хамгаалахад оруулж байгаа хувь нэмрийг үнэлэх боломж бүрдэнэ гэсэн үг.

Энэ төслөөс урт хугацаанд ямар үр дүн хүлээж байна вэ?

Байгалийн нөөцийн менежментийн асуудлыг эдийн засгийн хөшүүрэггүйгээр авч үзэх нь үр дүн багатай болох нь туршлагаас харагдаж байна. Иймд бэлчээрийн нөөцийг зүй зохистой ашиглах хөшүүргийг малчдын маркетингийн хоршоо байгуулах, малын гаралтай бүтээгдэхүүнийг өндөр үнээр зах зээлд борлуулах боломжийг хайх замаар бүрдүүлж болно гэж хэсгийн ахлагч нар үзэж байна. Төслийн зүгээс малчдын хоршоо байгуулах, эдийн засаг, зах зээлийн шинэ боломжуудаас үр ашиг хүртэхэд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Төслийн санааг бусад оронд, эсвэл өөр зорилгын хүрээнд хэрэгжүүлэх бодол бий юу?

Киргизстан, Тажикстан зэрэг Монгол Улстай нэг бүс нутагт орших, нийгэм, экологийн төлөв байдлаараа ижил төстэй орнуудаас “Ногоон Алт” төслийн туршлагыг судлах хүсэлт ирдэг. Ялангуяа, малчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хөгжүүлсэн туршлага, мөн байгаль орчноо хамгаалах үүргийг нь хэрхэн ойлгуулж, хэрэгжүүлсэн тухай их сонирхож асуудаг.

Англи хэл дээрх мэдээг дараах холбоосоор орж уншина уу. http://magazine.expo2015.org/cs/Exponet/en/innovation/grazing-lands-at-risk-for-desertification–the-solution-in-Mongolia

S.Oyun: Natural resources are important for our nation’s development, but intellectual resources are the key to our development.

S.Oyun, Member of Parliament and Head of Zorig Foundation

S.Oyun, Member of Parliament and Head of Zorig Foundation

S. Oyun has been a Member of Mongolia’s Parliament since 1998. She was the former Minister of Foreign Affairs and is presently the outgoing Minister of Environment and Green Development. She is one of the country’s highest-ranking officials, and has had a long history of supporting cooperation with SDC in Mongolia, dating back to 2005 when she headed the Swiss-Mongolian Parliamentary Group tasked with further strengthening Swiss-Mongolian relations at the parliamentary level. As the Minister for Foreign Affairs, she contributed to the advancement of bilateral relations between the two countries in the sphere of foreign policy. As the Minister of Environment and Green Development, she has frequently engaged with SDC in relation to Mongolia’s environmental agenda.

Oyun is also the founder and head of the Zorig Foundation, a Mongolian NGO that advocates for democracy and youth development that is named after her brother – murdered pro-democracy leader S. Zorig.

SDC has been supporting the Zorig Foundation’s youth programme since 2007 through funding for its Scholarship Programme. The programme has made it possible for more than 800 academically gifted students from low-income families to pursue university studies. Recent studies have found that more than 80 percent of scholarship recipients were employed after graduation.

To mark the 10th anniversary of Swiss Development Cooperation with Mongolia, ‘Onsite Insights’ invited S. Oyun for an interview to highlight SDC’s presence in Mongolia, particularly her impressions of SDC’s environmental work.

You know that SDC is this year celebrating the 10th anniversary of its cooperation with Mongolia. What are your thoughts on the Swiss-Mongolian partnerships? Is there anything specific that you would like to highlight?

In general, SDC projects are well targeted, and I greatly appreciate what SDC does in Mongolia. It sees the needs of local communities and responds to them with timely and targeted support. Specifically, desertification is one of the most pressing environmental problems we face in Mongolia. I can only comment on the significance of SDC’s support in advancing our policies and approaches to prevent further desertification. We have greatly valued the studies and recommendations from SDC’s Coping with Desertification Project throughout the past eight years. We have received a lot of information that is of great value. Mongolia has been more affected by the negative consequences of global climate change. Ever-expanding desertification is clearly one of the negative impacts on our country. SDC’s project was successful in dealing with these issues, particularly in reversing trends in arid areas and pasture degradation. This is an important issue for Mongolia’s long-term priorities.

You are also familiar with the SDC-financed eco-schools – a youth environmental movement aimed at promoting green development in Mongolia. What are your thoughts?

Soon after I became the Minister of Environment and Green Development, I visited the eco-schools. I understood that environmental education for young children is the foundation for Mongolia’s future green development. After becoming acquainted with eco-schools and the concepts of eco-education, we named 2013 the Year for Eco-education, advocating environmental education for youth and the public as the basis for building green and eco-friendly communities.

Our cooperation with SDC has further developed into a broader programme on Education for Sustainable Development. This is a joint programme between our ministry, the Ministry of Education and Science and SDC which will incorporate environmental education into the secondary education curriculum. This will lay a strong foundation for Mongolia’s future green development. I see an even greener future when youth are educated through environmentally friendly curricula in their schools.

What is your impression of SDC’s cooperation in terms of the Scholarship Programme?

SDC and the Zorig Foundation have been cooperating for nine years, providing well-targeted scholarships for more than 800 university students from low-income households. This programme is unique and significant in the way that it also provides the scholarship awardees with an opportunity to implement social projects that contribute to communities. The awardees are encouraged to work in teams to undertake research and implement a small-scale community project. Through these projects, they are also paying back what they have received, and it also contributes to the strengthening of their social skills.

In 2014, SDC and Zorig Foundation granted scholarships to  50 studemts

In 2014, SDC and Zorig Foundation granted scholarships to 50 studemts

I strongly believe that intellectual investment is more valuable than any other investment. Natural resources are important for our nation’s development, but intellectual resources are the key to our development.

Thank you.

Ярилцъя булан: С. Оюун: Бид байгалийн баялагтай байж болно. Гэхдээ хүмүүс нь оюуны баялагтай байж байж л бид хөгжинө.

УИХ-ын гишүүн, Зориг сангийн тэргүүн С. Оюун

УИХ-ын гишүүн, Зориг сангийн тэргүүн С. Оюун

УИХ-ын гишүүн С.Оюуныг монголчууд сайн мэднэ. Гадаад хэргийн сайд асан, дөнгөж саяхан Байгаль орчин, ногоон хөгжлийн (БОНХ) сайдын албаа хүлээлгэж өгөөд байгаа тэрбээр Швейцарийн хөгжлийн агентлагтай олон жил хамтран ажиллаж байна. 2005 онд хоёр орны найрсаг харилцааг парламентийн түвшинд өргөжүүлэх зорилго бүхий Монгол, Швейцарийн Парламентын бүлгэмийн даргаар С. Оюун ажиллаж байсан. Хожим тэрбээр МУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллахдаа хоёр орны харилцааг гадаад бодлогын хүрээнд өргөжүүлэн тэлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Харин БОНХ-ийн сайдын хувьд тэрээр ШХА-ын байгаль орчны чиглэлийн төсөл хөтөлбөрүүдтэй илүү нягт хамтран ажиллах болсон.

УИХ-ын гишүүн С. Оюун нь ардчиллын төлөө тэмцэж явсан С. Зориг агсны дүү бөгөөд ахынхаа тэмцэж явсан үйл хэргийг залгамжлан, түүний нэрэмжит санг байгуулсан юм. Зориг сан нь МУ-д ардчиллыг хөгжүүлэх, залуучуудын боловсрол, нийгмийн сайн сайхны төлөө олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна.

Зориг сангаас хэрэгжүүлдэг залуучуудын боловсролыг дэмжих оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг ШХА дэмжиж 2007 оноос хойш санхүүжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд сурлагын амжилтаараа тэргүүлдэг ч санхүүгийн бэрхшээлийн улмаас сургалтын төлбөрөө төлөх чадваргүй нийт 800 гаруй оюутнуудыг сонгон шалгаруулж, тухайн жилийн сургалтын төлбөрийг нь олгосон. Төгссөн оюутнуудын 90-аас илүү хувь нь сургуулиа амжилттай дүүргэж ажилтай болсныг саяхны судалгаа харуулжээ.

Монгол дахь Швейцарийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн хүрээнд манай сонин энэ удаагийн дугаартаа бидэнтэй олон жил хамтран ажилласан УИХ-ын гишүүн С.Оюуныг урьж, Монгол дахь ШХА-ын үйл ажиллагаа, ялангуяа байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар сэтгэгдлийг нь асуулаа.

ШХА Монгол улсад үйл ажиллагаагаа явуулснаас хойш даруй 10 жил болж байгааг та мэднэ. Монгол, Швейцарийн хамтын ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ? Та юуг онцлох вэ?

ШХА-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь маш нүдээ олсон хөтөлбөрүүд байдаг гэж би боддог. Яг газар дээр нь, орон нутагт хамгийн их тулгамдсан асуудлыг олж гаргаж ирдэг. Монгол Улсад хамгийн хэрэгцээ, шаардлагатай салбарт дэмжлэг үзүүлдэг гэж би хувьдаа үнэлж явдаг. Байгаль орчны салбарын хувьд цөлжилтийн асуудал нь Монгол Улсын хувьд байгаль орчны тулгамдсан асуудлын нэг мөн. Цөлжилтийн талаар олон чухал судалгаа хийж, цөлжилттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Цөлжилтийг сааруулах төслийн үр дүнд бидэнд маш хэрэгтэй мэдээллүүд гарч ирсэн.

Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг мэдэрч байна. Ялангуяа, Монгол оронд сөргөөр нөлөөлж байгааг бид харж байна. Цөлжилт, хуурайшилт, бэлчээрийн талхдалт зэрэг асуудлууд гарч ирж байна. Энэ тал дээр ШХА-аас үзүүлсэн дэмжлэг нь ихээхэн үр дүнтэй болсон бөгөөд удаан хугацаанд бидэнд ач холбогдолоо өгөх хөтөлбөр болсон юм.

Монгол улсад ногоон хөгжил, хүүхэд залуучуудын экологийн боловсролыг хөхүүлэн дэмжсэн эко сургуулиудыг ШХА-аас дэмжиж ажилласныг та мэднэ. Энэ талаарх таны сэтгэгдэл?

Анх БОНХ-ийн сайдаар ажиллаж эхлэхдээ би эко сургууль дээр очиж үзсэн. Багаас нь хүүхэд багачуудад байгаль орчин, экологийн боловсрол олгох нь Монгол Улсын ирээдүйн ногоон хөгжлийн үндэс суурь юм гэдгийг ойлгосон. Эко сургуулиудтай танилцсаны дараагаар бид 2013 оныг Экологийн боловсролын жил гэж зарлаж, залуучуудын байгаль орчинд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, ногоон орчныг бий бүтээн байгуулахыг уриалсан юм.

ШХА-аас манай яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөрийн боловсруулаад, дунд сургуулиудын сурах бичгүүдэд экологийн боловсролыг шигтгэж багтаах сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсрууллаа. Хүүхэд багачууд маань сурах бичгээрээ дамжуулж экологийн боловсролыг эзэмшээд эхлэх юм бол бидний ногоон ирээдүй илүү бодитой, гэрэл гэгээтэй харагдаж байна гэж би үзэж байна.

Зориг сантай хамтран хэрэгжүүлж буй Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн тухайд та юу хэлэх вэ?

ШХА Зориг сантай хамтраад есөн жилийн турш нийт 800 гаруй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгожээ. Тэтгэлэгт ихэнхдээ амьдралын боломж муутай, төлбөрөө төлөх чадваргүй оюутнууд хамрагддаг. ШХА-ийн тэтгэлэгийн нэг онцлог нь тэтгэлэг олгосон оюутнууддаа нийгэмд тустай төсөл хэрэгжүүлэх боломж олгодог. Энэ нь тэдний нийгэмдээ хариу талархалаа илэрхийлж буй арга юм.

2014 онд нийт 50 оюутанд сургалтын тэтгэлэг олгов

2014 онд нийт 50 оюутанд сургалтын тэтгэлэг олгов

Монгол улсын хөгжлийн баталгаа бол эрдэм мэдлэгтэй, боловсролтой залуус юм. Бид байгалийн баялагтай байж болно. Гэхдээ хүмүүс нь оюуны баялагтай байж байж л бид хөгжих тул энэ хөтөлбөр бол маш чухал хөтөлбөр болсон.

Баярлалаа

Monitoring of the brucellosis vaccination campaign

Brucellosis is the most prevalent disease transmitted from animals to people in Mongolia. SDC’s Animal Health Project supported the Government of Mongolia in establishing a monitoring system for brucellosis control. Under this system, the quality of the livestock vaccination campaign is monitored and people are tested for brucellosis, making it possible to assess the long-term impact of the campaign. In the past three years, trainings have been been conducted for more than 50 veterinarians and physicians in all aimags, and the study protocol has been tested in all regions.

SDC’s Animal Health Project supported the Government of Mongolia in establishing a monitoring system for brucellosis control.

SDC’s Animal Health Project supported the Government of Mongolia in establishing a monitoring system for brucellosis control.

“Onsite Insights” looks deeper into brucellosis and its impact on livestock and people.

“I have been a victim of brucellosis for many years as a result of my occupation”

71-year-old J. Tserenbat is a former veterinarian who has suffered from brucellosis for many years. “This is a very horrible disease. You experience terrible headaches; your arms and legs and basically your whole body aches from pain,” he said. “One day your left arm aches, the next day your right one aches.”

He was first diagnosed with brucellosis in 1976 when he was working as a veterinarian in Gurvansaikhan soum in Dundgovi aimag. He had been perfectly healthy when he first began working as a vet, but after several years he began to have problems, which was when the brucellosis diagnosis was made. “Back then, we didn’t have any occupational tools to prevent ourselves from being infected when treating sick animals. That’s why I’m suffering from this disease.”

He has lost more than 80 percent of his working ability due to brucellosis. “What’s most terrible about brucellosis is that it affects all your inner organs. There’s hardly anything healthy left in my body.”

Dr D. Enkhbayar, Head of Mongolia’s Zoonosis Surveillance Department of the National Centre for Zoonotic Diseases, explains how brucellosis is transmitted and the harm it causes humans

Dr D. Enkhbayar examines a patient with brucellosis

Dr D. Enkhbayar examines a patient with brucellosis

Mongolia is rich with livestock – it’s the very basis of our livelihoods. Brucellosis is a zoonotic disease that is transmitted from animals to humans. If livestock are infected with brucellosis, many people – herders, vets and the people who process livestock products – can become infected. Mongolia is among those countries with the highest rate of human brucellosis infection in the world.
Brucellosis is a chronic disease which causes neurological and joints complications and internal organ disorders. It’s caused by the bacteria Brucella. It doesn’t directly affect the brain or nervous system and it doesn’t immediately elicit symptoms. It slowly causes chronic infection because it is located in the fluids of joints.

Symptoms include a high and prolonged fever, lethargy, sweating, and different complications in internal organs. Livestock brucellosis causes miscarriages in female livestock and orchitis in male animals. It also leads to infertility and decreases overall livestock productivity.

People usually become infected when they handle aborted livestock fetuses, placenta and fluid, and during slaughtering. Human brucellosis is sometimes overlooked and is hence not diagnosed. Most of those infected never seek medical assistance and try to treat themselves at home. People usually seek medical help when the disease has already begun to affect their joints. However, the good news is that brucellosis is curable and will not reoccur if a person doesn’t again come into contact with infected animals. However, if it becomes chronic, it’s hard to get rid of it completely. An important message is that it’s possible to prevent human brucellosis simply by observing basic hygiene practices after handling livestock products.

S. Batkhuyag, an officer at the Veterinary and Animal Breeding Agency in charge of projects, programmes and the brucellosis laboratory, explains current state policy on the elimination of brucellosis in Mongolia

S. Batkhuyag, an officer at the Veterinary and Animal Breeding Agency in charge of projects, programmes and the brucellosis laboratory

S. Batkhuyag, an officer at the Veterinary and Animal Breeding Agency in charge of projects, programmes and the brucellosis laboratory

A new strategy for the control and eradiction of animal brucellosis until 2021 has been developed in Mongolia. The main purpose of this strategy is to fight the infection through the vaccination of livestock, particularly young animals, and to ensure that people are taking appropriate preventive measures. Since 2011, all cattle, sheep and goats have been vaccinated at least once during mass vaccination campaigns within the framework of the “Mongolian Livestock Program” in order to fight brucellosis infection. The most effective method is the annual vaccination of all young animals using Mongolian-produced vaccinations.

In past three years, post- vaccination sero-monitoring has been implemented through collaboration with SDC’s Animal Health Project. This has ensured that brucellosis vaccinations are well monitored and that medical experts are able to determine the prevalence of brucellosis among the population. The Animal Health Project has developed a surveillance model to monitor and evaluate of the effectiveness of the brucellosis vaccination campaign.

Бруцеллёз бол малаас хүнд халдварладаг хамгийн ноцтой өвчин юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төсөл нь Монгол Улсын Засгийн газарт бруцеллёзтой тэмцэх ажлын хүрээнд ийлдэс судлалын тандалт, хяналтын систем бий болгоход дэмжлэг үзүүлсэн. Энэхүү хяналтын системийн тусламжтайгаар бруцеллёзын вакцинжуулалтын ажлыг хянахаас гадна хүнд шинжилгээ хийх замаар вакцинжуулалтын ажлын үр дүнг урт хугацаанд үнэлэх боломж бүрдсэн юм. Сүүлийн гурван жилд бүх аймгуудын 50 гаруй хүн, мал эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдсан ба уг тандалтын протоколыг бүх бүсүүдэд туршин хэрэгжүүллээ.

Малын эрүүл мэнд төсөл нь Монгол улсын Засгийн газарт бруцеллёзтой тэмцэх ажлын хүрээнд ийлдэс судлалын тандалт, хяналтын систем бий болгоход дэмжлэг үзүүлсэн.

Малын эрүүл мэнд төсөл нь Монгол улсын Засгийн газарт бруцеллёзтой тэмцэх ажлын хүрээнд ийлдэс судлалын тандалт, хяналтын систем бий болгоход дэмжлэг үзүүлсэн.

‘Onsite Insights’ сонин энэ удаагийн дугаартаа бруцеллёз, түүний хүн, малд үзүүлэх хор хөнөөлийг тодруулахыг зорьлоо.

“Би бруцеллёзоос болж олон жил шаналж явна. Мэргэжлээс шалтгаалах өвчин гэж үздэг юм.”

Өдгөө 71 настай Ж.Цэрэнбат гуай бруцеллёз хэмээх архаг өвчний улмаас олон жил шаналж яваа буурай юм. Түүнээс энэ өвчний хор хөнөөл нь юу болохыг асуухад “За даа, тун ч хэцүү өвчин дөө. Толгой маш их өвддөг. Хөл, гар, ер нь бүх бие бүхэлдээ янгинж өвддөг. Нэг өдөр гар өвдөөд хэцүүдэж байхад маргааш нь хөл өвдөх гэх мэт,” гэж байнга л зовиуртай явдагаа ярьлаа.

Тэрээр анх 1976 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд малын зоотехникчээр ажиллаж байхдаа бруцеллёзтой гэдгээ олж мэдсэн. “Сургуульд сурч байхдаа би чинь ямар ч өвчингүй, эв эрүүл хүн байсан юм. Зоотехникч хийгээд л удаагүй байхдаа энэ өвчинтэй болсон юм. Тэр үед өвчтэй мал амьтантай харьцах үед өөрийгөө өвчний халдвараас сэргийлэх хөдөлмөр хамгааллын хэрэгсэл гэж юм байсангүйн л гай болсон юм” гэв.

Тэрээр хожим, бруцеллёз буюу мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан гэж оношлогдсон ажээ.

Энэ муухай өвчин чинь бүх дотор эрхтэнд нөлөөлдөг юм. Одоо ч эрүүл эрхтэн гэж байхгүй л болоод байна гэж Ж.Цэрэнбат гуай ярьсан юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны Зооноз бруцеллёзийн тасгийн эрхлэгч Д. Энхбаяр бруцеллёз малаас хүнд хэрхэн халдварладаг, ямар хор хөнөөл учруулдаг талаар тайлбарлалаа.

Д. Энхбаяр эмч өвчтөнд зөвлөгөө өгч байгаа нь

Д. Энхбаяр эмч өвчтөнд зөвлөгөө өгч байгаа нь

Манай орон мал аж ахуйн орон бөгөөд мал ихтэй. Зооноз өвчин гэдэг нь өвчтэй малаас хүнд дамждаг өвчнийг хэлдэг. Үүний дотор бруцеллёз өвчин ордог. Бруцеллёз бол бруселла хэмээх нянгаар халдварлагддаг. Тэгэхээр, мал амьтантай, тэдгээрийн сүү, сүүн бүтээгдэхүүн болоод арьс шир, өлөн гээд бусад бүтээгдэхүүнтэй шууд харьдаг хүмүүс бруцеллёзийн халдвар авах өндөр магадлалтай, эрсдэлтэй бүлэгт ордог юм. Тиймдээ ч, Монгол Улс бруцеллёзийн халдвартай хүний тоогоороо дэлхийд нэлээд дээгүүрт ордог.

Бруцеллез нь хүний мэдрэл, үе мөч болон дотор эрхтэнд нөлөөлдөг юм. Нэгэнт бруцеллёзийн халдвар авсан хүний дотор нян нь паразит маягаар өсөж үрждэг тул архаг хэлбэрээр илэрдэг. Хурц халдвараар илрэх нь цөөн. Аажмаар үений шингэнд өсч үржсээр өвчилсөн хүнийг үе мөчний өвчтэй болгох нь олонтой.

Хэд хэдэн шинж тэмдэг бий. Удаан хугацаанд халуурах, өвдөх, ядрах хөлрөх гэх мэт шинж тэмдгүүд илэрвэл эрсдэлт бүлгийнхэн даруй эмнэлэгт хандах шаардлагатай. Эрт илрүүлж чадвал эмчилгээ авах боломжтой. Харамсалтай нь хүмүүс хэт хожуу эмнэлэгт хандаж байна. Өвчин нь аль хэдийн архагшсан хойно бидэн дээр ирдэг. Нэгэнт архаг хууч өвчин болсон хойноо бүрэн эмчлэгдэх нь бас төвөгтэй. Хамгийн чухал нь хүн хамгийн энгийн эрүүл ахуйн зуршил болох гараа тогтмол угааж хэвшсэнээр л энэ өвчний халдвараас сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна.

Мал эмнэлэг үржлийн газрын Лаборатори, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Батхуягаас бруцеллёзтой тэмцэж буй Монгол улсын өнөөгийн бодлого, стратеги, арга хэмжээний талаар тодрууллаа.

Мал эмнэлэг үржлийн газрын Лаборатори, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Батхуяг

Мал эмнэлэг үржлийн газрын Лаборатори, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Батхуяг

Монгол Улс 2021 он хүртэл мөрдөх малын бруцеллёзтой тэмцэх шинэчилсэн стратеги боловсруулж байна. Энэ баримт бичгийн гол агуулга нь мал сүргийг, ялангуяа төл малыг вакцинжуулах замаар бруцеллёзтой тэмцэх, улмаар хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх явдал юм. 2011 оноос хойш “Монгол мал хөтөлбөр”-ийн хүрээнд бруцеллёзтой тэмцэх зорилгоор бүх үхэр, хонь, ямаан сүргийг масс вакцинжуулалтад нэгээс доошгуй удаа хамруулаад байна. Цаашдаа Монголдоо үйлдвэрлэж байгаа бруцеллёзын вакцинаар жил бүр бүх төл малаа вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй юм.

Бид ШХА-ийн Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран сүүлийн 3 жилд бруцеллёзын вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын мониторингийг улсын хэмжээнд хэрэгжүүллээ. Ингэхдээ, бруцеллёзын вакцинжуулалтад зохих хяналт хийгдсэн ба хүн эмнэлгийн мэргэжилтнүүд хүний бруцеллёзийн тархалтын түвшнийг тодорхойлсон юм. Малын эрүүл мэнд төсөл нь бруцеллёзын вакцинжуулалтын үр дүнг үнэлэх тандалтын загвар боловсруулж өгсөнд талархаж байна.

Artisanal miners undertake innovative frugal rehabilitation

“We recognise how much has been done by artisanal miners. It has been a headache for our communities in how to deal with all this abandoned land,” said Mr Ganbaatar, Governor of Airag soum in Dornogovi aimag, at the Artisanal and Small-scale Mining (ASM) Multi-Stakeholders’ Regional Workshop held in the aimag in October.

Mongolia's artisanal miners rehabilitated more than 73 ha of lands with frugal rehabilitation approach

Mongolia’s artisanal miners rehabilitated more than 73 ha of lands with frugal rehabilitation approach

“There was a lack of appropriate regulations and resources for the rehabilitation of artisanally mined land. Now, seeing the sites, I can only say that the right mobilisation of available resources and a simple commitment can bring about real results that are appreciated.”
The work undertaken on 73.3 ha of land was made possible under the Frugal Rehabilitation Demonstration project (FRD) – an economically affordable, socially acceptable and ecologically viable rehabilitation approach for land rehabilitation – conducted by The Asia Foundation’s Engaging Stakeholders in Environmental Conservation Project II (ESEC II) in Mongolia. This project covered eight sites across Mongolia and involved more than 350 artisanal miners and was a practical basis informing the development of a draft Frugal Rehabilitation Methodology (FRM), which went out for initial consultation in November.

Artisanal miners often lack the resources to achieve the same level of land rehabilitation as large-scale mining companies, as well as lack access to the technologies that help prevent or reduce chemical contamination. According to ESEC II Project consultant Estelle Levin, this low-cost rehabilitation approach has proved to be beneficial in transforming degraded landscapes into safe, productive spaces.
The project promotes environmental best practices among artisanal miners in order to foster improved environmental stewardship within ASM operations. To achieve this purpose, the project recognises the importance of bringing together all relevant partners in the promotion of responsible rehabilitation of mined lands.

More than 160 people representing key partners from the government (the Environmental Division of the General Agency of Specialised Inspection and the ASM Unit of the Mineral Resource Authority of Mongolia), local governments and NGOs took part in the regional workshops held at three different locations in Mongolia during October.

The two-day workshops provided participants with information on the current enforcement of environmental laws and regulations and state policy on mineral resources, and presented an outline concept for local environmental planning that incorporates the sustainable formalisation of the ASM sector.

The workshops also enabled participants to visit FRD project sites and to share best practices in the application of the frugal rehabilitation approach.

“Such a productive model of collaboration among all parties inspires us to initiate similar efforts in our soum as well,” said Mr U. Manaljav, Environmental Inspector from Bor-Undur soum in Dornogobi aimag.

The ESEC II Project focuses on developing best and appropriate environmental practices and complements SDC’s Sustainable Artisanal Mining Project to progress more sustainable formalisation of the ASM sector.

Бичил уурхайчид нөхөн сэргээлтийн шинэлэг аргыг туршлаа

“Ашигласан талбайдаа нөхөн сэргээлт хийх гэж бичил уурхайчид ямар их хөдөлмөр гаргаж ажилласаныг бид бодитоор харлаа. Манай орон нутагт эвдэрч, орхигдсон газрыг хэрхэн нөхөн сэргээх асуудал маш хурцаар тавигддаг асуудлуудын нэг юм” гэж Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга С. Ганбаатар тус аймгийн төвд 2014 оны 10 дугаар сард зохион байгуулсан бүсийн зөвлөгөөнд оролцохдоо хэлэв.

Бичил уурхайчид хамтраад нийт 73 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

Бичил уурхайчид хамтраад нийт 73 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

Тэрбээр цааш нь, бичил уурхайгаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх эрх зүйн орчин тааруу, нөөц боломж үргэлж дутмаг байсаар ирсэн. Одоо эдгээр нөхөн сэргээгдсэн талбайг харахад байгаа нөөц боломжоо зөв дайчилж, сэтгэл гаргаж ажиллах нь үнэхээр бодит үр дүнд хүргэдэг гэдэгт улам итгэлтэй боллоо хэмээн онцоллоо.

АНУ-ын Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд 2014 онд Бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийг нийт найман газрын 73 га тайлбайд нийт 350 гаруй бичил уурхайчид гар бие оролцон хэрэгжүүлсэн ажээ. Энэ ажил хэрэгжсэнээр Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал боловсруулах ажлын суурь тавигдаж, төслийн баг хуримтлуулсан туршлага, мэдлэгээ дээрээ тулгуурлан энэхүү аргачлалын төслийг боловсруулж 2014 оны 11 дүгээр сард зохион байгуулсан төслийн Зөвлөх багийн ээлжит хуралдааны үеэр анх танилцуулж, үнэлүүлсэн юм.

Том уул уурхайн компаниудтай харьцуулахад бичил уурхайчид нөхөн сэргээлтийг байх ёстой хэмжээнд нь хэрэгжүүлэх нөөц, бололцоогоор хомс, химийн хорт болон аюултай бодисоос урьчилан сэргийлэх эсвэл тэдгээрийн хэрэглээг багасгах арга технологийн талаархи мэдлэгээр дутмаг байдаг. Бичил уурхайн нөхөн сэргээлтийг бага зардлаар, байгальд ээлтэй аргаар үр дүнтэй хэрэгжүүлэх нь эвдэрч, доройтсон газрыг цаашид ашиглаж болохуйц аюулгүй орчин бүрдүүлэхэд ихээхэн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга юм хэмээн уг төслийн олон улсын зөвлөх Эстелле Левин онцлов.

Төсөл нь байгаль орчин хамгааллын сайн туршлагыг нэвтрүүлж улмаар бичил уурхайчдийн байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэхээр зорин ажиллахдаа эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг хариуцлагатайгаар хэрэгжүүлэх үйл явцад бүх оролцогч тал, түншүүдийн хамтын ажиллагаа, нэгдмэл санааг чухалчилан авч үздэг.

Бичил уурхайн нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг танилцуулж, орон нутгийн байгаль орчны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бичил уурхайчдыг оролцуулахын шаардлага, ач холбогдлыг таниулах зорилгоор төсөл нь баруун, зүүн, төвийн бүсэд бүсчилсэн Зөвлөгөөнийг тус тус зохион байгуулсан. Зөвлөгөөнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын хэлтэс, Ашигт малтмалын газрын Бичил уурхайн тасгийн төлөөлөл оролцож, аймаг, сумдаас 160 гаруй оролцогчид хүрэлцэн ирсэн юм.

Зөвлөгөөний үеэр оролцогсод байгаль орчны хууль тогтоомжуудын талаар мэдээлэл авахаас гадна орон нутгийн байгаль орчны төлөвлөгөөнд бичил уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг хэрхэн тусгаж, бичил уурхайчдыг энэ үйл явцад хэрхэн оролцуулж болох талаар санал солилцож, боломжит шийдлүүдийг санал болгосон юм.

Ийнхүү орон нутгийн байгаль орчны төлөвлөгөөг хамтын оролцоотойгоор төлөвлөж, боловсруулсанаар байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэх нь бичил уурхайн тогтвортой хөгжилд улам ач холбогдолтой болохыг нотлов.

Зөвлөгөөний үеэр оролцогсод бичил уурхайн нөхөн сэргээлт хийсэн талбайг үзэж, ажлын үйл явцын талаар туршлага солилцлож, дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Дорноговь аймгийн Бор-Өндөр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У. Маналжав “Бүх талуудын оролцоог хангасан энэхүү үр дүнтэй хамтын ажиллагааны загварыг бид өөрсдийн сум, орон нутагт хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна” зөвлөлгөөний үр дүнг тодорхойллоо.

Төсөл нь байгаль орчин хамгаалалын сайн, зохистой туршлагыг нэвтрүүлэхийг зорихдоо Швейцарийн хөгжлийн агентлгийн Тогтовортой бичил уурхай төсөлтэй үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж байна.

B. Amgalan: The procurement of public tenders is much improved

“It was different before we had the open public-procurement system,” said Mrs B. Amgalan, Director of Undrakh Buteemj Co. Ltd, a company that has completed a full renovation of School No. 1 in Uvs aimag. “There were many issues that were critical in regard to past procurement practices. Now we are better informed by the Public Procurement Office on the tender opportunities in our aimag.”

Children at the newly renovated School No. 1 in Ulaangom soum, Uvs aimag, are happy to return to a refurbished school

Children at the newly renovated School No. 1 in Ulaangom soum, Uvs aimag, are happy to return to a refurbished school

Undrakh Buteemj Co. Ltd was founded in the mid-1990s after the aimag’s only state-owned construction entity collapsed. At present, the company employs more than 40 workers, including experienced and skilled workers from the previous state-owned entity.

Mrs Amgalan was also happy about the recently established website of the aimag’s Procurement Office (www.uvstender.mn), which publishes information required by bidders in public tenders. “I believe we submitted the most realistic budget for the renovation of the school based on current market prices. Our budget was MNT 50 million less than the initial amount of the tender. This means we saved more than MNT 50 million from the aimag’s budget. Yet we delivered quality work,” she said.

According to the 2013 annual report, Uvs aimag’s contracting costs decreased by MNT 0.7 billion from a budget of MNT 11 billion. During the same period, the quality of procurement results and on-time project completion improved.

The current procurement practices now include community monitors from local civil society organisations (CSOs).

“I’m sure that the tendering committee that included monitors and observers from local civil society organisations have seen our company’s capacity and the traceable history of our previous work, and evaluated us as capable to take on the renovation.”

“It is very good that CSOs are involved in the tender selection processes. They help make fair and realistic evaluations of the bidders. I see that it’s necessary to increase the number of CSOs in these processes. More importantly, I believe it’s necessary to involve the local media, which will inform the public about the procurement processes.”

Undrakh Buteemj Co. Ltd’s work at School No. 1 included restoration of the roof and floors, replacing doors and windows, and completing all interiors of the school building. “We are quite satisfied with the quality of the work done in our school renovation,” said School No. 1 principal Mrs N. Buren.

Uvs aimag is making a difference in public tendering by initiating open, competitive and participatory tendering processes. “Public procurement processes have much improved in recent years,” Mrs Amgalan said.

Б. Амгалан: Төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа илт сайжирсан

“Худалдан авалтын нээлттэй тогтолцоотой болохоос өмнө байдал өөр байсан” гэж Увс аймгийн нэгдүгээр сургуулийн иж бүрэн засварын ажлыг гүйцэтгэсэн Ундрах бүтээмж ХХК-ийн захирал хатагтай Б.Амгалан хэллээ. “Худалдан авалтын хуучин практикт шийдвэрлэвэл зохих олон чухал асуудал байсан. Харин одоо Худалдан авах ажиллагааны газраас манай аймагт явагдах тендерийн боломжуудын талаар мэдээлэл сайн өгдөг болсон” гэв.

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн сурагчид шинэхэн сургуультай болсондоо баяртай байна Ulaangom soum, Uvs aimag, are happy to return to a refurbished school

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн сурагчид шинэхэн сургуультай болсондоо баяртай байна

Ундрах бүтээмж ХХК нь тус аймагт ажиллаж байсан улсын барилга трестийн бааз татан буугдаж, олон жижиг хувьцаат компани болж салсан 1990-өөд оны дунд үеэр уг баазын суурин дээр байгуулагджээ. Эдүгээ тус компани 40 гаруй ажилтантай ажиллаж байгаагийн дотор өмнө нь төрийн өмчит компанид ажиллаж байсан чадварлаг, туршлагатай хүмүүс бий.

Саяхан аймгийн Худалдан авах ажиллагааны газраас www.uvstender.mn вэбсайт ажиллуулж эхэлсэнийг Б. Амгалан захирал ихээхэн сайшаав. Уг вэбсайт төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендерт оролцогчдод шаардлагатай мэдээллээр хангадаг байна. “Бид сургуулийн засварын ажлын сонгон шалгаруулалтад оролцохдоо зах зээлийн үнэд тулгуурлсан хамгийн бодитой үнэ санал болгосон гэж боддог. Манай санал болгосон төсөв уг тендерийн анхны үнээс 50 сая төгрөгөөр хямд байсан. Ингэснээр бид аймгийнхаа төсвийг 50 сая гаруй төгрөгөөр хэмнэлээ гэсэн үг. Гэсэн ч бид ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн” тэр ярилаа.

2013 оны жилийн эцсийн тайлангаар Увс аймгийн гэрээт ажлын зардал 11 тэрбум төгрөгөөс 0.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн энэ хугацаанд худалдан авах ажиллагааны үр дүнгийн чанар, төслийг хугацаанд нь гүйцэтгэх чадвар ч сайжирчээ.

Мөн худалдан авах ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) оролцож олон нийтийн хяналт тавих болсон байна.

“Тендерийн хорооныхон манай компаний чадавхи, өмнө хийсэн ажлын туршлагатай танилцаад энэ засварын ажлыг гүйцэтгэх чадвартай гэж үзсэн гэдэгт итгэлтэй байна” гэж Б. Амгалан хэлэв.

“Сонгон шалгаруулалтын ажиллагаанд ИНБ-ууд оролцож байгаа нь маш сайн хэрэг. Тэд шалгаруулалтыг шударга, бодитой явуулахад тусладаг. Цаашид үүнд оролцож байгаа ИНБ-уудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж би үзэж байгаа. Бас нэг чухал зүйл бол орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг татан оролцуулж худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд өгч байх хэрэгтэй.”

“Ундрах бүтээмж” компани нэгдүгээр сургуулийн барилгын дээвэр, шалыг засч, цонх, хаалгыг сольсны зэрэгцээ бүхий л дотоод заслыг хийж гүйцэтгэсэн байна. “Манай сургуулийн засварын ажлыг чанартай сайн хийсэнд бид сэтгэл ханамжтай байгаа” гэж тус сургуулийн захирал Н.Бүрэн ярьсан юм.

Увс аймагт худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг нээлттэй, өрсөлдөөнтэй, оролцоотой явуулах болсноор төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаанд өөрчлөлт гарч байна. “Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа илт сайжирсан” гэж хатагтай Амгалан хэллээ.

Швейцарь, Монголын ард түмнийг ойртуулсан дуу хуур

2014 оны есдүгээр сар 24 – ШХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол дахь Швейцарийн хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэх соёлын арга хэмжээний хүрээнд Швейцарийн ардын ёодол дууны Ёоделхэрли Альпштайн Блик Абтвилл болон Монголын “Домог” хамтлагийн хамтарсан тоглолт Улаанбаатар хотноо өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр үзэгчдийн хүртээл боллоо.

Швейцарь, Монголын уран бүтээлчдийн хамтарсан концерт

Швейцарь, Монголын уран бүтээлчдийн хамтарсан концерт

Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа дэглэсэн энэхүү тоглолт Монголын үзэгчдийн талархлыг хүлээсэн тоглолт боллоо. Тоглолтын үеэр Монгол, Швейцарь уран бүтээлчидтэй хамтран “Баясгалант” асрамжийн төвийн хүүхдүүдийн найрал дууны хамтлаг ая дуугаа өргөсөн нь тоглолтын нэгэн том  бэлэг байв. Швейцарийн сайн санаат иргэдийн хандиваар байгуулагдсан “Баясгалант” асрамжийн төвд одоогоор 150 гаруй эмзэг бүлгийн хүүхдүүд амьдарч байна.

Continue reading